ЧАРГАЙТЫН УЦС

Эрчим хүч


Танилцуулга

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт нийт 24 га талбайд, 24,6 мвт суурилагдсан хүчин чадал бүхий Чаргайтын УЦС нь 35 м өндөр далантай, 1090.0 сая м3 усан сантай, жилд 116,6 сая квт.ц/жил эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн ба дамжуулах сүлжээнд жилд 106,40 Сая.кВт.ц/жил эрчим хүч нийлүүлэх хүчин чадалаар төлөвлөгдсөн усан цахилгаан станцын төсөл юм.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Усан цахилгаан станц ашиглалтад орсоноор төвийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, загасны аж ахуй эрхлэх боломж бүрдүүлэх, төвийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжоор бүрэн хангах ач холбогдолтой юм.

ХИЙГДСЭН АЖЛУУД

- Тусгай зөвшөөрөл авсан
- Диспетчэрийн үндэсний төв-тэй цахилгаан эрчим хүч борлуулах гэрээ хийсэн
- Төсөл хэрэгжүүлэх газрын баталгаажуулалт хийгдсэн
- Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн
- Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах усны нөөцийн судалгаа
- Инженер-геологи, геофизикийн судалгаа
- Геотектоник ба газар чичирхийллийн судалгаа

- Байр зүйн зураглалын судалгаа
- Үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах
эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт
- Статик тогтворжилтын тооцоо
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
- Горимын тооцоо

Үндсэн үйл ажиллага
Холбоо барих

Хаяг: ХУД 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Галакси Тауэр

Утас: +976 9910-7044

И-мэйл: info@steolf.mn