БУМБА ТЭЭЛ ХХК
БҮТЭЭГДЭХҮҮН / ҮЙЛЧИЛГЭЭ | ИМПОРТ, ХУДАЛДАА
“Бумба тээл” ХХК нь 1999 онд үүсгэн байгуулагдан гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2017 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааны тусгай зөвшөөрөл авч Монгол Улсын “Нефть хийн ассоциаци”-ын гишүүн байгууллага болон үйл ажиллагаа явуулж байна.

Газрын тосны худалдаа
Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, тээвэр, газар тариалангын үйл ажиллагаа эрхлэгч нарт зориулсан газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн борлуулалт хийж үндсэн үйл ажиллагааг явуулж байна.
Шатахуун түгээх станц
Өмнөговь аймгийн Цогццэций, Ханбогд сумдын нутаг дэвсгэрт уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дагасан гол зам, хилийн боомт газруудад өөрсдийн шатахуун түгээх станцуудыг барьж байгуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна.
Нэвт бааз
Монгол орны уул уурхайн мега төслүүд хэрэгжиж буй Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нефть бааз байгуулахаар ажиллаж байна.