company
Бидний тухай
Алсын хараа
Монгол улсын эдийн засаг, соёл, хүний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан тэргүүлэгч компани болох.
Эрхэм зорилго
Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, эдийн засгийн байдлыг тэнцвэржүүлэх, ядууралыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, МУ-ын ирээдүйд хөрөнгө оруулалт хийх.
БАГИЙН СЭТГЭЛГЭЭ
Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг.
БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗАРЧИМ
Нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажилладаг.
САНАЛ
САНААЧИЛГА
Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг.
БАГИЙН
СЭТГЭЛГЭЭ
Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг.
ҮНЭНЧ ШУДАРГА
ЗАРЧИМ
Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг, Стөлф Группийн Ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгодог.
БИЗНЕСИЙН ЗАРЧИМ
ЗӨВ ЗАСАГЛАЛ
Хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг дээдэлсэн сайн засаглалын загвартай. Ажилчдын ажлын үр дүнгийн урамшуулалтай.
ЗӨВ САНХҮҮЖИЛТ
Бид зах зээлийн шинжилгээ судалгаа хийж, ашиг алдагдлыг тооцсоны эцэст хамгийн найдвартай ба ашигтай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг.
ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Хором тутамд өөрчлөгдөж буй бизнес орчин, технологийн хувьсгал, санхүүгийн салбарын өрсөлдөөн дунд бид өндөр зэрэглэлийн судалгаа шинжилгээ хийж хөрөнгө оруулна.
ЗӨВ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
Үйлчлүүлэгчдийн маань эрх ашгийг хамгаалж, МУ-ын хууль тогтоомжийг чандлан дагаж мөрддөг.
ЗӨВ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ
Харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн ба цогч үйлчилгээг стандартын өндөр түвшинд үзүүлнэ.
БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ
САНХҮҮ
ҮЙЛДВЭРЛЭЛ
ҮЛ ХӨДЛӨХ
ХӨРӨНГӨ
ИМПОРТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ
ИНТЕРНЕТ
ҮЙЛЧИЛГЭЭ
МАНАЙ ТӨСЛҮҮД
МЕНЕЖМЕНТИЙН БАГ
Investment Management Company
ЧАДВАРЛАГ БАГ
СТӨЛФ ХХК-ийн хамгийн чухал үнэт зүйл бол хүний нөөц бөгөөд бид байгууллагын ирээдүйг тодорхойлогч, чадварлаг, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэн ажилладаг. СТӨЛФ ХХК-ийн удирдлагын баг нь захиргаа болон хүний нөөц, төсөл хөтөлбөр, судалгаа, шинжилгээ, гадаад харилцаа, санхүү эдийн засаг хариуцсан менежерүүдээс бүрдэх бөгөөд бизнесийн хөгжил, төслийн менежментээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр боловсролтой мэргэжилтнүүд ажиллаж байна.
ТУРШЛАГАТАЙ БАГ
Бид бизнес, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, гадаад худалдаа, санхүүгийн зах зээлийн талаарх гүнзгий мэдлэгийг хөрөнгө оруулалтын арвин туршлагатай хослуулан хөрөнгө оруулагчдадаа хамгийн өндөр өгөөжийг хүртээхийг зорьдог. Манай ажиллагсад санхүү, эдийн засаг, төслийн чиглэлээр арвин туршлагатай бөгөөд бидний туршлага, чадвар үйлчлүүлэгчдээ өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх зөв чиглэлд удирдана гэдэгт итгэлтэй байна. Мөн хөрөнгө оруулалт бүрийн боломжит эрсдэл болон өгөөжийг харгалзан үзэж хувьцаа, тогтмол хүү бүхий өрийн хэрэгслийг хослуулсан хөрөнгө оруулалтын стратегийг баримталдаг.